“Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн улсын V олимпиад
амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн 60 жилийн ойг угтан техник, технологийн чиглэлийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үйлдвэрийн цахилгаан хангамж” улсын V олимпиадыг ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль, “МонХорус Интернэшнл” ХХК, Дэлхийн эрчим хүчний тэргүүлэгч компани болох АВВ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2018 оны 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн Улсын V олимпиадыг нээж Эрчим Хүчний Сургуулийн захирал Доктор (Ph.D), профессор Ч.Мангалжалав, ЭХС-ийн дэд захирал Доктор (Ph.D), дэд профессор Б.Пүрэвсүрэн, ЭХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Ph.D) Г.Бэхбат, ЭХС-ийн Цахилгааны Инженерийн Салбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн болон ”Монхорус Интернэшнл” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн газрын захирал Б.Хоролсүрэн нар олимпиадад оролцож байгаа багуудад амжилт хүсч үг хэллээ.
ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн сургууль, ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, Орхон аймаг дахь ШУТИС-ийн харъяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Техник, Технологийн Дээд Сургуулийн нийт 11 багийн 33 оюутан оролцож ур чадвар, мэдлэг, дадлагын төрлөөр багийн болон хувийн үзүүлэлтээр оюун ухаан, мэргэжлийн ур чадвараа уралдуулан амжилттай оролцлоо.
Олимпиадын багийн үзүүлэлтээр Эрчим хүчний сургуулийн I-р баг нэгдүгээр байр, Эрчим хүчний сургуулийн II-р баг хоёрдугаар байр, ХААИС-ийн I-р баг гуравдугаар байр, тусгай байранд ГУУС-ийн I-р баг, ЭХС-ийн III-р багууд тус тус шалгарсан бол хувийн үзүүлэлтээр нэгдүгээр байранд ЭХС-ийн оюутан Г.Чойсүрэнжав, хоёрдугаар байранд ДаТС-ийн оюутан Э.Баярмаа, гуравдугаар байранд ЭХС-ийн оюутан Г.Буянжаргал, тусгай байранд ЭХС-ийн оюутан Ж.Хонгор нар тус тус шалгарч нийлбэр дүнгээр Эрчим хүчний сургууль тэргүүн байранд орж цом хүлээн авлаа.
Уг олимпиадын ивээн тэтгэгчээр хамтран ажилласан “Монхорус Интернэшнл” ХХК 20 жилийн түүхтэй бөгөөд барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан дэлхийн эрчим хүчний системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи тоног төхөөрөмжийг, нэвтрүүлсээр ирсэн эрчим хүчний салбарын томоохон компанийн нэг билээ.
“Монхорус Интернэшнл” ХХК ШУТИС-ийн ЭХС-тай хамтран Монгол Улсын эрчим хүч, дэд бүтцийн салбарын ирээдүйн Хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулж цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн билээ.
ЭХС-ийн захирал, Доктор (Ph.D), профессор Ч.Мангалжалав, МонХорус Интернэшнл” ХХК, АВВ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон уг олимпиадыг амжилттай зохион байгуулсан ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгааны Инженерийн Салбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн болон бусад профессор, багш нарт талархал илэрхийлэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY