ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн нээлттэй
олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн олимпиад 5 сарын 5-нд 2 шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тухайн хичээлийг судлаж байгаа сургуулиуд болох ШУТИС –ын ЭХС, ҮТС, ГУУС, МТС, МХТС, МУИС-ын ХШУС, Шинэ Монгол ТДС, Их засаг ОУИС, Улаанбатар Эрдэм ИС, Үндэсний Технологийн ДС-ын нийт 109 оюутан 2-р шатанд өрсөлдлөө. Дээр дурдсан сургуулиудын оюутнуудаас дараахь нэр бүхий оюутнууд уран бодолт, мэдлэг чадвараараа шалгарлаа.
Байр |
Сургууль |
Оюутны нэр |
Удирдсан багш |
1-р байр |
ШУТИС-ЭХС |
Э.Чогланамжил |
П.Түмэнгэрэл |
2-р байр |
ШУТИС-ЭХС |
Д.Сэрчин |
Б.Загдхорол |
2-р байр |
ШУТИС-ГУУС |
Д.Нямцэцэг |
П.Түмэнгэрэл |
3-р байр |
МУИС-ХШУС |
Ж.Нямдаваа |
А.Амарбаяр |
3-р байр |
ШУТИС-ЭХС |
Ч.Сансар |
Б.Загдхорол |
Тусгай байр |
ШУТИС-МХТС |
Б.Ойдовцогзол |
П.Нямсүрэн |
Тусгай байр |
ШУТИС-ЭХС |
Б.Батдөлгөөн |
П.Түмэнгэрэл |
Тусгай байр |
ШУТИС-МТС |
Ц.Лувсанравдан |
Б.Түвшинбаяр |
Тусгай байр |
ШУТИС-ЭХС |
Н.Гангэрэл |
Б.Загдхорол |
Тусгай байр |
ШУТИС-ЭХС |
Р.Балдорж |
П.Түмэнгэрэл |
Удирдсан оюутнуудын амжилтаар нь багш нарын ур чадварыг үнэлэхэд 1-р байрыг ЦТС-ын багш П.Түмэнгэрэл, 2-р байрыг ЦТС-ын дэд проф, док. Б.Загдхорол, 3-р байрыг МУИС-ын ХШУС-ийн багш А.Амарбаяр нар тус тус эзэлсэн байна.
Олимпиадын 2-р шатны шалгаруулалтын явцын зурагнуудаас
Олимпиадыг нээлт
Олимпиадын явц
Олимпиадад сургуулиа төлөөлөн оролцож буй удирдагч багш нар
Шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагаа
Тус олимпиад нь жил бүр амжилттай, нээлттэй зохион байгуулагдан цахилгааны мэргэжлийн бус ангийн оюутнуудын өргөн хүрээг хамарч, улсын хэмжээний олимпиад болгон зохион байгуулах болзол хангаж байгаа тул 2019 оноос Цахилгаан техникийн үндэс хичээлийн Улсын олимпиад нэртэйгээр зохион байгуулагдлах боллоо.
Эрчим хүчний сургууль, Цахилгаан техникийн салбар
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY