ЭХС-ийн “Үйлдвэрийн экологи” мэргэжлийн “Байгаль орчны судалгааны” лабораторийн шинэ багаж, тоног төхөөрөмжийг нээлтийн ажиллагаа
ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын “Үйлдвэрийн экологи” мэргэжлийн “Байгаль орчны судалгааны” лабораторийн шинэ багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 04 сарын 25-ны өдөр ЭХС-ийн 2-624 тоот өрөөнд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ын удирдлагууд болох Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт, шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, ХШУС-ын захирал Д.Ганхуяг, ҮТС-ын захирал Ж.Туяацэцэг нар болон ЭХС-ийн удирдлагууд болох ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, дэд захирал Б.Пүрэвсүрэн ЭНБ-ийн дарга Г.Бэхбат, ДИС-ын эрхлэгч П.Бямбацогт, ЦИС-ын эрхлэгч Б.Сэргэлэн, ЦТС-ын эрхэлгч Б.Бат-Эрдэнэ нар болон бусад доктор, профессор, эрдэмтэн багш нар тус үйл ажиллагаанд оролцлоо.
Орчны цаг уурын үзүүлэлтүүдийг тодорхойлогч багажууд, газарзүйн байрлал тодорхойлогч болон зөөврийн спектрофотометр, TESTO-350 хийн шинжлүүр, DUST-Trak –тоосонцор хэмжигч, цацраг идэвхи болон цахилгаан соронзон орны судалгааны багаж, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлыг тодорхойлох хэмжүүрийн багаж, усны устөрөгчийн агууламжийг тодорхойлох багаж гэх мэт 13 нэр төрлийн зөөврийн багаж тоног төхөөрөмжүүдээр тус мэргэжлийн лабораторын бааз суурийг шинэчлэн өргөжүүлсэн байна.
Уг лабораторийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан Үйлдвэрийн экологийн мэргэжлийн ангийн оюутан, судлаачид нь үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага, судалгаа шинжилгээний ажил явуулах, төгсөлтийн ажлыг хийж гүйцэтгэх, хэмжилт, туршилт судалгааг хийх боломжоор хангагдаж, байгаль орчны суурь судалгаа болон үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх боломжтой болж байна.
Эрчим хүчний сургууль
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY