“ДУЛААН ТЕХНИК-2017”
олимпиадын удирдамж
Нэг. Зорилго
- ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд нь “Дулаан техникийн онол”-ын суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг 1, 2, 3-р ангидаа үзэж, судлаж байгаа билээ. Суралцах хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад заагдаж буй “ Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол-1 ба 2”, “Техникийн термодинамик-1 ба 2”, “Термодинамик ба дулаан тархалтын онол -1 ба 2” хичээлүүдийн хүрээнд лекц, семинар, лабораторийн дадлагаар оюутны олж авсан мэдлэг, чадварыг бататгах, улирлын шалгалтанд амжилттай бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд олимпиадын гол зорилго оршино.
Хоёр. Олимпиадыг зохион байгуулах журам
- Энэхүү олимпиад нь жил бүр уламжлал болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын “ДУЛААН ТЕХНИК” нэртэйгээр ЭХС-ийн дулааны инженерийн салбараас зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил 6 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
- Энэхүү олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МТС, ҮТС, ХШУС, ГУУС, МС, ЭХС, ДТС-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 1, 2, 3-р ангийн нийт дээрх хичээлүүдийг үзэж судлаж буй оюутнууд хамрагдана.
- Олимпиадыг 2017 оны 04-р сарын 29-ны өдөр ЭХС-ийн 419, 421 тоот өрөөнд 10 цагаас эхлүүлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 120 минут байх бөгөөд дүнг 05-р сарын 01-ны өдөр ШУТИС-ийн вэб болон ЭХС-ийн мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.
- Олимпиадын бүртгэлийг албан ёсоор 2017 оны 04-р сарын 18-наас 04-р сарын 25-ны өдрийг дуустал 2-р байрны 320, 420, 630 тоот өрөөнд бүртгэж, мандат олгоно.
- Олимпиад зохиогдох өдөр бүртгүүлсэн оюутнууд мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирж оролцох болно.
Гурав. Үнэлгээний журам
- Олимпиадын материал нь эгэл хэсэг, асуудал шийдвэрлэх хэсэг, бодлогын хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй тест байх бөгөөд нийт оноо 100 оноо байна. Харгалзах оноонуудыг дараах байдлаар хуваасан болно. Үүнд:
Эгэл хэсэг 20 оноо
Асуудал хэсэг 30 оноо
Бодлогын хэсэг 50 оноо
Дөрөв. Шагнал, урамшуулал
- Олимпиадад тэргүүлж амжилт гаргасан оюутнуудыг 05-р сарын 03-ны өдөр 15 цагаас ЭХС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд /2-634 тоот/ хүлээн авч шагналыг гардуулна.
- Амжилт гаргасан оюутнуудын авсан оноогоор жагсааж, 1-р байр нэгийг, 2-р байр хоёрыг, 3-р байр хоёрыг, тусгай байр тав буюу нийт 10 оюутныг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно. Нийт шагналын сан 290.0 мянган төгрөг байна.
-
1-р байр - 50.0 мянган төгрөг
2-р байр /2 хүн/ - 40.0 мянган төгрөг
3-р байр /2 хүн/ - 30.0 мянган төгрөг
Тусгай байр /5 хүн/ - 20.0 мянган төгрөг
Зохион байгуулах комисс
ЭХС-ийн захиргаа, Дулааны инженерийн салбар, ЭХСОЗ