“Цахилгаан хангамж”мэргэжлээр сургалт явуулдаг Монгол улсын их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгууллагддаг “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн Улсын 3-р олимпиадыг ШУТИС-ийн харъяа Геологи уул уурхайн сургууль дээр 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Олимпиадын зорилго нь энэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэхээс гадна мэргэжлийн багш нарын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоход чиглэсэн. Энэ олимпиадад 7 сургуулийн 23 багш оролцсон.
Энэхүү олимпиадад хот хөдөөгийн 7 сургуулийн 10 баг оролцсон ба нэг баг нь 3 оюутны бүрэлдэхүүнтэй. Олимпиадын шалгаруулалт хувийн ба багийн дүнгээр байр эзлүүлж урамшууллаа.
Багийн дүнгээр:
1-р байранд - ШУТИС ГУУС-ийн УЦТТ ангийн 1-р баг -Б.Очирбат, Г.Гүржав, Х.Пэрэнлэй
2-р байранд - Тэнгэр дээд сургуулийн УЦТТА ангийн - О.Нямцогт, А.Ганбаяр, С.Нямдаваа бүрэлдэхүүнтэй баг
3-р байранд - ШУТИС Орхон ТС-ийн УЦТТ ангийн 2-р баг- Ү.Аззаяа, Н.Болд, Э.Мөнх-эрдэнэ
Тусгай байранд - ШУТИС ЭХС-ийн ЦХ 4-р ангийн Г.Намхайжанцан, Б.Адъяа, Д. Ганзориг бүрэлдэхүүнтэй багууд амжилт үзүүллээ.
Хувийн дүнгээр:
1-р байранд ШУТИС Орхон ТС-ийн УЦТТ ангийн оюутан Ү.Аззаяа
2-р байранд ШУТИС Орхон ТС-ийн УЦТТ ангийн оюутан Э.Мөнх-эрдэнэ
3-р байранд ШУТИС Орхон ТС-ийн УЦТТ ангийн оюутан А. Болормаа
Тусгай байранд ШУТИС Орхон ТС-ийн УЦТТ ангийн оюутан Ж.Баяржаргал нар тус тус байр эзэллээ.
Багийн дүнгээр 1-р байр эзэлсэн ШУТИС ГУУС-ийн УЦТТ ангийн оюутнууд
Багийн дүнгээр 2-р байр эзэлсэн Тэнгэр Дээд Сургуулийн УЦТТ оюутнууд, багш нарын хамт
Багийн дүнгээр 3-р байр эзэлсэн ШУТИС Орхон Технологийн Сургуулийн
УЦТТ ангийн оюутнууд, багш нарын хамт
Багийн дүнгээр Тусгай байр эзэлсэн ШУТИС ЭХС-ийн Цахилгаан Хангамжийн 4-р ангийн
оюутнууд багш нарын хамт
Багийн ба хувийн дүнгээр шилдэг сургуулийг шалгаруулж Шилжин явах цом гардуулсныг ШУТИС-ГУУС хүртлээ.
Олимпиадад оролцсон нийт оюутан, багш нартаа амжилт хүсье.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY