ШУТИС-ийн ЭХС-ийн спортын 5 төрөлт тэмцээн болж өндөрлөлөө
ЭХС-ийн багш, ажилтануудын “Эрүүл бие-Саруул ухаан” уриан дор жил бүр зохион байгуулагддаг спортын 5 төрөлт тэмцээн 2020 оны 10-р сарын 17-ны өдөр Хасу Мегаватт ХХК-ий Эко спорт цогцолборт болж өндөрлөлөө. Тэмцээнд ЭХС-ийн 3 салбар, захиргаа, аж ахуй нийт 4 багийн дунд волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, буухиа тэмцээн гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдлаа.
Тэмцээнүүдэд байр эзэлсэн байдлыг үзүүлбэл:
- Волейболын төрөлд
- Цахилгаан техникийн салбар
- Дулааны инженерийн салбар
- Захиргаа, аж ахуй
- Цахилгааны инженерийн салбар
- Дартсны төрөлд
- Цахилгааны инженерийн салбар
- Цахилгаан техникийн салбар
- Захиргаа, аж ахуй
- Дулааны инженерийн салбар
- Буухиа тэмцээний төрөлд
- Дулааны инженерийн салбар
- Цахилгаан техникийн салбар
- Цахилгааны инженерийн салбар
- Захиргаа, аж ахуй
- Сагсан бөмбөгийн төрөлд
- Цахилгааны инженерийн салбар
- Цахилгаан техникийн салбар
- Дулааны инженерийн салбар
- Захиргаа, аж ахуй
- Ширээний теннисний төрөлд
Эрэгтэй
- Я.Содбаяр /Цахилгааны инженерийн салбар/
- Д.Балдандорж /Дулааны инженерийн салбар/
- Ч.Ангараг /Цахилгаан техникийн салбар/
- Р.Оргодол /Захиргаа, аж ахуй/
Эмэгтэй
- Б.Цэрэнлхам /Цахилгааны инженерийн салбар/
- П.Түмэнгэрэл /Цахилгаан техникийн салбар/
- Б.Энхгэрэл /Захиргаа, аж ахуй/
- Л.Жаргалхүү /Дулааны инженерийн салбар/
Багийн нийт дүнгээр
1-р байранд Цахилгааны инженерийн салбар-100 оноо
2-р байранд Цахилгаан техникийн салбар-92,5 оноо
3-р байранд Дулааны инженерийн салбар-75 оноо
4-р байранд Захиргаа, аж ахуй -47,5 оноогоор тус тус байр эзэлсэн байна.
Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Дулааны инженерийн салбарын хамт олон боллоо.
1-р байранд орсон Цахилгааны инженерийн салбарын хамт олон
Тэмцээнд оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэн эрдэм судлалын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!