“Реле хамгаалалт, системийн автоматикийн лаборатор”-ийн талаар ярилцах

ажлын уулзалт болов.

АВВ компаний буцалтгүй тусламжаар ШУТИС, ЭХС-д байгуулах “Реле хамгаалалт, системийн автоматикийн лаборатор”-ийн талаар ярилцах ажлын уулзалт 2018 оны 11 сарын 06-нд Эрчим хүчний сургууль дээр болов. Уулзалтанд АВВ компаны техникийн маркетингийн мэргэжилтэн Марко Ковачис, АВВ компаны монгол дахь албан ёсны төлөөлөгч Монхорус компаны Эрчим хүч, бизнэс хөгжлийн газрын захирал Б.Батлхагва, АВВ групын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ц.Энхболд, ШУТИС, ЭХС-н захирал профессор Ч.Мангалжалав, профессор Ч.Нацагдорж нар оролцов.

Ажлын уулзалтаар РХА лабораторын өнөөгийн байдал, энэ лабораторт явагдах сургалтын байдалтай танилцаж, шинээр байгуулах лабораторын техник төхөөрөмжийн талаар санал сонилцов.