ШУТИС-ийн ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын
Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологийн сургалт-судалгааны полигон нээлтээ хийв.

         ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан үйл ажиллагааны хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах ЭХС-ийн Дулааны инженерийн салбар “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологийн сургалт-судалгааны полигон”-ны нээлтийг 2018 оны 9-р сарын 8-ны өдөр хийв. Полигоны нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЭХС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамтран ажилладаг байгууллагууд болон төгсөгчдийн төлөөлөгчид оролцлоо.

        Сургалт-судалгааны полигон нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд оюутнуудын дадлага, лабораторийн ажлууд явуулах, профессор багш нарын судалгаа шинжилгээ хийх, улмаар үр дүнд суурилсан арга зүйг хэрэгжүүлэх суурь бааз болох юм. Үйлдвэрийн экологийн мэргэжлийн хээрийн судалгаа, байгаль орчны мэдээлэл, хэмжилтийг орчин үеийн багаж хэрэгслийн тусламжтай гүйцэтгэх боломжтой. Энэхүү полигоныг түшиглэн  Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохирсон техник технологи, инновацийг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

        Тус сургалт судалгааны полигонд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж хандивлан, угсралт суурилуулалт хийхэд дэмжлэг үзүүлсэн БЗӨБЦТС-ний хамт олон, “Грийн Солар Энержи”ХХК-ний захирал Ө.Мөнхбаатар, “Мобиком корпораци” Техник төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Х.Хаш-Эрдэнэ нар болон хамтран ажиллагч байгууллагууд, нээлтийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулсан сургуулийн болоод салбарын багш нартаа гүн талархал илэрхийлье. 

 

“Үйлдвэрлэлийн автоматжуулалтанд програмчлагдах логик контроллёр (ПЛК) хэрэглэх” сэдэвт хоёрдахь шатны мэргэжил дээшлүүлэх сургалт

Нийтэлсэн: 2018-10-28 00:00:00

Оюу Толгой ХХК-ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Нийтэлсэн: 2018-09-23 00:00:00

Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ.

Нийтэлсэн: 2018-09-25 00:00:00

Эчнээ сургалтанд элсэлт авна

Нийтэлсэн: 2018-09-12 00:00:00

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН ОНОЛ-ПРАКТИКИЙН XIII ДАХЬ УДААГИЙН СЕМИНАРЫН УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2018-09-09 00:00:00

ШУТИС төгсөгчдийн анхааралд

Нийтэлсэн: 2018-05-13 00:00:00

“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ”-ийн Улсын V олимпиад зохион байгуулах тухай

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

"Эрчим хүчний салбарын хөгжил, шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын илтгэлийн уралдааны удирдамж

Нийтэлсэн: 2018-03-21 00:00:00

“Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нийтэлсэн: 2018-03-05 00:00:00

Уралын холбооны их сургуулийн доктор (Ph.D) , профессор Аронсон Константин Эрленович лекц уншина.

Нийтэлсэн: 2018-02-26 00:00:00

Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт эхлэх гэж байна.

Нийтэлсэн: 2018-02-20 00:00:00

МЭИ-сургуулийн магистр, докторын ангид элсэхийг хүсэгчидэд

Нийтэлсэн: 2018-02-19 00:00:00

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2017-12-25 00:00:00

Ахмад багшаар лекц уншуулах тухай

Нийтэлсэн: 2017-11-20 00:00:00

"Био анагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөний удирдлагын систем" сэдэвт сетминарт хүрэлцэн ирэхийг урья.

Нийтэлсэн: 2017-10-26 00:00:00

"БНЧУ-ын их дээд сургуульд суралцах гадаад оюутны чех хэлний бэлтгэлийн тухай" сэдэвт лекц тавигдах гэж байна.

Нийтэлсэн: 2017-10-09 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.