Монгол-Солонгосын хамтарсан олон улсын сэргээгдэх эрчим хүчний анхдугаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
battumur

ШУТИС болон БНСУ-ын - Гунсан Үндэсний Их Сургууль, БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Холбоо, Тэгү Үндэсний Шинжлэх Ухааны Музей, БНСУ-ын Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн, Samwon Millennia ХХК, DLTECH ХХК, All's Platform ХХК-иудтай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний анхдугаар эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион  байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд БСШУЯ-ын Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ШУТИС-ийн захирал Т.Намнан, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ХААИС-ийн төлөөлөл зэрэг нийт 80 гаруй зочид, төлөөлөгчид оролцов. ШУТИС-ийн ЭХС, МХТС-ийн эрдэмтэн багш нар болон БНСУ-аас ирсэн зочид төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний салбарт хийж буй өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэлүүд хэлэлцүүлэв.

Уг хурлын үеэр БНСУ-ын Кунсан Үндэсний Их Сургууль, БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Холбоотой оюутан солилцоо, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүрээнд 2023 оны хичээлийн жилээс уг их сургуульд оюутан суралцуулж эхлэх ба эрчим хүчний салбарын норм, норматив, стандарт бичиг баримтуудыг нутагшуулан боловсруулах ажилд БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Холбоотой Эрчим хүчний сургууль хамтран ажиллах болно.