Abt Associates компанитай Эрчим хүчний сургууль хамтран ажиллах гэрээг байгууллаа.
battumur

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID Mongolia) санхүүжилттэй "Монголын эрчим хүчний засаглал" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Abt Associates компанитай Эрчим хүчний сургууль хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтран ажиллах гэрээний зорилго нь Монгол улсын эрчим хүчний салбарт инженер бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт эрчим хүчний төлөвлөлт, үр ашгийг нэмэгдүүлэх дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахад чиглэгдэнэ. Уг ажлын хүрээнд Эрчим хүчний сургуулийн 20 эрдэмтэн судлаач багш нарыг АНУ-ын Аризонагийн их сургуулийн судлаач багш нартай хамтран чадавхжуулах ажил эхлэхэд бэлэн боллоо.