Шинэ төгсөгч хөтөлбөр 2022
battumur

Хөтөлбөрийн зорилго:

Инженерингийн чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнууд болон шинэ төгсөгч залууст сурсан мэдлэгээ практикт хэрэгжүүлж, төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцон мэргэжлийн чиглэлээр хөгжих, туршлага хуримтлуулах боломжоор ханган, чадварлаг, зохион бүтээгч инженерүүдийг бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

  • Чадварлаг туршлагатай инженерүүдтэй танилцах, ажлын арга барилаас нь суралцах
  • Орчин үеийн эрчим хүч, автоматжуулалтын технологиуд болон программуудтай ажлын байран дээр нь танилцаж суралцах
  • Томоохон төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох
  • Цалинтай дадлагажих боломж
  • Дадлагын дараагаас үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар ажиллах боломж

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Эрчим хүч, цахилгаан, электроник, автоматжуулалтын чиглэлээр төгсөх курсын оюутан эсвэл сургууль төгсөөд 1 жилээс хэтрээгүй байх
  • Голч дүн 3.0- болон дээш
  • Шинийг сурах, өөрийгөө сорих хүсэл эрмэлзлэлтэй
  • Англи хэлний дунд болон ахисан  түвшний мэдлэгтэй

 

ТАНЫГ УРЬЖ БАЙНА.

Хөтөлбөрийг сонирхсон шинэ төгсөгч инженерүүд мөн төгсөх курсын оюутнууд hr@monhorus.mn хаягаар дараах мэдээллийг илгээж сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой. Үүнд:

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл

Голч дүнгийн нотолгоо

Өргөдөлийн маягт татах  https://www.monhorus.mn/newgraduate2022/

 

Жич: Зөвхөн сонгогдсон нэр дэвшигчтэй утсаар холбогдож ярилцлаганд урихыг анхаарна уу.

Хөтөлбөрт хамрагдаж дадлагажих хугацаа: 2 сар

Материал хүлээн авах хугацаа: 2022.06.24-хүртэл