“АХМАДЫН ҮГ АЛТ” хүндэтгэлийн лекц зохион байгуулагдлаа
battumur

“АХМАДЫН ҮГ АЛТ” хүндэтгэлийн лекц зохион байгуулагдлаа

   Монгол улсад Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцуулан бидний бахархал болсон ахмад багш нарынхаа үнэт сургаал үгсийг сонсох, тэднийг алдаршуулах, залуу үед таниулах зорилготойгоор "АХМАДЫН ҮГ АЛТ" сэдэвт хүндэтгэлийн цуврал лекц 2022 оны 04 сарын 16, 23, 30-нд ШУТИС-ийн I байрны Хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

   Хүндэтгэлийн цуврал лекцийн арга хэмжээг нээж ЭХС-ийн захирал, доктор (Рh.D), профессор Б.Бат-Эрдэнэ, ЭХС-ийн дэд захирал, доктор (Рh.D), дэд профессор Ч.Улам-Оргил, МУ-ын Гавьяат багш, Академич, ШУ-ны доктор (Sc.D), профессор С.Батмөнх, Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Академич, ШУ-ны доктор (Sс.D), профессор Х.Энхжаргал, Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга ШУ-ны доктор (Sc.D) профессор Ж.Цэен-Ойдов, ШУТИС-ийн Ахмадын Зөвлөлийн дарга, МУ-ын Гавьяат багш Д.Чулуун, "ГКАЛ" ХХК захирал С.Найдансамбуу, Дулааны инженерийн салбарын эрхлэгч, доктор (Рh.D) А.Түмэнбаяр нар үг хэлэв.

 

 

 

Тус хүндэтгэлийн лекцийн зочин илтгэгчээр:

  • 04 сарын 16-нд МУ-ын Гавьяат багш, доктор (Рh.D), дэд профессор Ч.Даваасамбуу “Дулаан солилцооны аппарат болох дулааны хоолой”, Хүндэт профессор Ц.Жамбалсамбуу “Уран зургийг хэрхэн ойлгож унших вэ”

  • 04 сарын 23-нд ШУ-ны Гавьяат зүтгэлтэн, доктор (Рh.D), Дэд профессор Ц.Бат-Өлзий “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэргүүлэх салбар, газар зүйн байршил, нутгийг тодорхойлох нь”, Хүндэт профессор Д.Түвшинбаатар “Дулааны процесс автоматжуулалт мэргэжлийн онцлог, эрчим хүчний салбарт гүйцэтгэх үүрэг”

  • 04 сарын 30-нд Доктор (Ph.D), профессор Б.Намхайням "Дулааны энергетикийн тэнхим /ДИС/-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түүхэн эхлэл, үр дүн", ШУ-ны доктор (Sc.D), профессор Ж.Цэен-Ойдов “Дулааны инженерийн салбарын зуун дамжсан түүх” сэдвүүдээр  ЭХС-ийн ДИС-ын багш, оюутан, төгсөгч нарт лекц уншлаа.

   Тус Хүндэтгэлийн цуврал лекцэд хүрэлцэн ирсэн эрдэмтэн профессор, багш нар, төгсөгчид, оюутнууддаа болон зохион байгуулалтад тусалсан ЭНЕРГЕТИК Клубынхандаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

   Энэхүү үйл ажиллагааг ивээн тэтгэсэн С.Найдансамбуу захиралтай, Эрчим хүчний засвар, угсралтын "ГКАЛ" ХХК-ийн хамт олонд болон Морин хуурын гайхалтай аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн ЦС-4 ангийн оюутан Н.Дөл нарт талархал илэрхийлье.

Эрчим Хүчний Сургууль, Дулааны Инженерийн Салбар