МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО ШУТИС-ЭХС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хамтын ажиллагааны санамж бичигт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Санамж бичигт ШУТИС-ийн ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны дэд тэргүүн Р.Ганжуур нар гарын үсэг зурлаа.
Мөн салбарын инженерүүдийн болон багш нарын мэргэжил боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр дотоодын болон олон улсын сургалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, инженерүүдийн ололт, амжилт, ажил амьдралын туршлагыг залуу, дунд үеийн инженерүүдэд эзэмшүүлэх зорилгоор "Монголын эрчим хүчний Шилдэг 100 инженер" буланг "Эрчим хүч & Engineering" сэтгүүлд нээж хамтран тогтмол ажиллуулах юм.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)