ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Эрчим хүчний аудиторыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр зохион байгуулагдана. Сургалт “Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор” гэсэн чиглэлээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр 2018.01.15-наас 2018.03.02-ны өдрийг дуустал явагдана.
Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж, 2018 оны 01-р сарын 10-ны өдрийг дуустал ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 616 тоот өрөөнд, ажлын өдрүүдэд 13-17 цагийн хооронд хариуцсан ажилтан Б.Түвшинбаярт (88093013, suvdaa_118@yahoo.com) ирүүлнэ үү. Үүнд:
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд болон сургалтын талаарх мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.mn/hemnelt вэб хуудаснаас авах боломжтой. Нэг удаагийн сургалтад 20-оос илүүгүй хүн хамруулна.
Жич: Сургалтын талаар асууж, тодруулах зүйл байвал сургалтын байгууллагын ажилтан Б.Түвшинбаярт (88093013) эсвэл Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяад (11-313203) хандаж авна уу.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)