“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 11 дүгээр сарын 24-ний өдөр, “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнг 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна.
“Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдынхаа судалгааны үр дүнг танилцуулж оролцоно. #sciencemongolia2017 #sciencemust
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
УТАС: 11-318153
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)