Японы Рюүкюүгийн Их Сургуулийн профессор Канеко Эйжи, Кюүшюүгийн технологийн сургуулийн Доктор (Ph.D) Кацухико Харада нар ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр ажиллалаа.
“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан энерги дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн багтай хамтран ажилладаг Японы их, дээд сургуулийн зочин профессорууд ирж Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамжийн судалгааг УБТЗ-ын ЭХУХ-I, II ангийн зарим өртөөд дээр ажиллаж, хэмжилт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нар зочин профессор Рюүкюүгийн Их Сургуулийн профессор, доктор (Ph.D) Канеко Эйжитэй хамтран “ДЦС-2”ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Дархан ДЦС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, ЦДҮС ТӨХК, “Эрдэнэт ДЦС” ТӨХК, “БНЗӨБЦТС” ТӨХК, “Амгалан дэд станц”, “Увс ЦТС” ХХК, “Эрчим сүлжээ ХХК”, “Power system consulting” ХХК зэрэг эрчим хүчний байгууллагуудын инженер техникийн ажилчдад зориулсан “Эрчим хүчний техник, технологийн шийдлүүд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Зочин профессор Кюүшюүгийн технологийн сургуулийн доктор Кацухико Харада “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн багийн гишүүдэд инвертерийн талаар лекц уншиж хэмжилт, туршилт хийлээ.
Мэдээ бэлтгэсэн: ЦИС-ын профессор, (Ph.D) Б.Сэргэлэн
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)