ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалт ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр 2017.05.08-аас 2017.06.02-ны хооронд зохион байгуулагдана.
Хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагуудын төлөөллийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.
Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг ШУТИС-ЭХС сургуульд ирүүлнэ үү. Үүнд:
Өргөдөл болон холбогдох материалыг 2017 оны 05 сарын 05-ныг дуустал ажлын өдрүүдэд 09-17 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн II байрны 616 тоотод хүлээн авна.
Нэг удаагийн сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдана.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Б.Түвшинбаяр (880930138, suvdaa_118@yahoo.com) эсвэл Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяа (11-313203)-аас авна уу.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам болон бусад эрх зүйн баримт, бичгийн талаарх мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.mn/hemnelt вэб хуудаснаас авч болно.
Сургалтад бүртгүүлэх өргөдлийг доорх холбоосоос татаж авна уу.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)