“ДУЛААН ТЕХНИК-2016”
олимпиадын удирдамж
Нэг. Зорилго
- ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд нь “Дулаан техникийн онол”-ын суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг 1, 2, 3-р ангидаа үзэж, судлаж байгаа билээ. Суралцах хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад заагдаж буй “ Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол-1 ба 2”, “Техникийн термодинамик-1 ба 2”, “Термодинамик ба дулаан тархалтын онол -1 ба 2” хичээлүүдийн хүрээнд лекц, семинар, лабораторийн дадлагаар оюутны олж авсан мэдлэг, чадварыг бататгах, улирлын шалгалтанд амжилттай бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд олимпиадын гол зорилго оршино.
Хоёр. Олимпиадыг зохион байгуулах журам
- Энэ олимпиадыг жил бүр уламжлал болгон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд “ДУЛААН ТЕХНИК” нэртэйгээр ЭХС-ийн дулааны инженерийн салбараас зохион байгуулж ирсэн.
- Энэхүү олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МТС, ҮТС, ХШУС, ГУУС, МС, ЭХС, ДТС-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 1, 2, 3-р ангийн нийт дээрх хичээлүүдийг үзэж судлаж буй оюутнууд хамрагдана.
- Олимпиадыг 2015 оны 04-р сарын 16-ны өдөр ЭХС-ийн 421, 422 тоот өрөөнд 10 цагаас эхлүүлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 120 минут байх бөгөөд дүнг 04-р сарын 20-ны өдөр ШУТИС-ийн болон ЭХС-ийн вэб, мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.
- Олимпиадын бүртгэлийг албан ёсоор 2016 оны 04-р сарын 11-ноос 04-р сарын 15-ны өдрийг дуустал 2-р байрны 320, 420А, Т-402 тоот өрөөнд бүртгэж, мандат олгоно.
- Олимпиад зохиогдох өдөр бүртгүүлсэн оюутнууд мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирж оролцох болно.
Гурав. Үнэлгээний журам
- Олимпиадын материал нь эгэл хэсэг, асуудал шийдвэрлэх хэсэг, бодлогын хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй тест байх бөгөөд нийт оноо 100 оноо байна. Харгалзах оноонуудыг дараах байдлаар хуваасан болно. Үүнд:
Эгэл хэсэг20 оноо
Асуудал хэсэг30 оноо
Бодлогын хэсэг50 оноо
Дөрөв. Шагнал, урамшуулал
- Олимпиадад тэргүүлж амжилт гаргасан оюутнуудыг 04-р сарын 20-ны өдөр 15 цагаас ЭХС-ийн Захирлын өрөөнд /2-619 тоот/ хүлээн авч шагналыг гардуулна.
- Амжилт гаргасан оюутнуудын авсан оноогоор жагсааж, 1-р байр нэгийг, 2-р байр хоёрыг, 3-р байр хоёрыг, тусгай байр тав буюу нийт 10 оюутныг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно. Нийт шагналын сан 290.0 мянган төгрөг байна.
-
1-р байр- 50.0 мянган төгрөг
2-р байр /2 хүн/- 40.0 мянган төгрөг
3-р байр /2 хүн/ - 30.0 мянган төгрөг
Тусгай байр /5 хүн/- 20.0 мянган төгрөг
Зохион байгуулах комисс
ЭХС-ийн захиргаа, ЭХСОЗ
ДИС-ын профессор, доктор (Ph.D) Ж.Цэен-Ойдов
Дэд профессор, доктор (Ph.D) Л.Жаргалхүү
Ахлах багш А.Түмэнбаяр
Ахлах багш Б.Баттөр
Багш Д.Чимэдсүрэн