ABU РОБОКОН-2018” үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээнд ЭХС-ийн “Эрчим1” баг ялалт байгуулж үндэсний аварга боллоо.

Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын тэмцээн 2018 оны 4 сарын 18-нд Буян-Ухаа спортын ордонд 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын их дээд сургууль, коллежийн 16 баг өрсөлдсөнөөс Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай “Эрчим – I” баг үндэсний аваргаар шалгарч Вьетнам улсын Нин Бин хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор боллоо. ШУТИС-иас МХТС-ийн “High-Tech”, “Lion Robo”, МеХТС-ийн “ProMech1”, “ProMech2”, ЭХС-ийн “Эрчим-I”, ҮТС-ийн “Спарклин”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн  “Коосэн-1”,“Коосэн-2” гэсэн  8 баг оролцлоо. Шигшээ тоглолтод МУИС-ийн “Монгол робот”, “Робот” багууд “Эрчим-I”, “ProMech1” багуудтай таарснаас “Эрчим-I” өрсөлдөгчөө “13-14” буюу онооны давуугаар ялалт байгуулсан бол “ProMech1” өнгөрсөн жилийн аварга “Монгол робот” багийг цэвэр ялалтаар хожиж аваргын төлөө шалгарсан юм. Аваргын төлөөх тулаанд “Эрчим-I”  “ProMech1” багийг тоглолтын 1 минут 32 секундэд цэвэр ялснаар ийнхүү үндэсний аварга багаар тодорлоо.  Энэ жилийн тэмцээнийг “Оюу толгой” ХХК ивээн тэтгэж оролцсон юм.

Team “Erchim I” champions of national

Team “ProMech1” second place

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.