Эрчим хүчний сургууль сургалт, судалгааны лабораториудыг шинээр нээлээ.
ganbii

Эрчим хүчний сургууль сургалт, судалгааны  лабораториудыг шинээр нээлээ.   

    ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2017 оны 09 сарын 22-ны өдөр судалгааны чиглэлээр дараах “Цахилгаан хэмжилтийн техникийн лаборатори”, “Инженерийн дизайны лаборатори”, “Шингэн хийн динамикийн лаборатори” зэрэг лабораториудын нээлтийн ёслол хийлээ. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, ЭХЯ-ны сайдын зөвлөх П.Товуудорж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг,ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, болон тус сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.

    

  • Цахилгаан хэмжилтийн техникийн лаборатори нь ЭХЯам болон харьяа компани, байгууллагуудаас өргөсөн хандив тусламжаар  БНХАУ улсын "Guangzhou Guangtong Educational Equipment Co.,LTD” корпорацийн “Electrical measurement training system PN: GTET-1004” болон ОХУ улсын “BIOTECHPROGRESS LCC” компаний “GDV Impulis Analyser” иж бүрэн судалгааны төхөөрөмжийг суурилуулав.

  

GDV Impulis Analyser төхөөрөмжөөр дараах судалгаануудыг хийх боломжтой. үүнд:

  1. Хийн судалгаа
  2. Шингэний судалгаа
  3. Хатуу бие, материалын судалгаа
  4. Хүний биеийн судалгаа

  

  • Инженерийн дизайны лаборатори нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинжлэх ухаан технологийн “Өндөр технологи” тэргүүлэх чиглэл, “Шинэ материал,нанотехнологи” цөм технологийн хүрээнд Дээд Боловсролын Шинэчлэлийн Төслийн “Сургалтын орчныг сайжруулах” дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд германы Bungard фирмийн CCD premium загварын электроникийн хавтан зорох машиныг суурилуулан лабораторийг ашиглалтанд оруулаад байна.

Инженерийн дизайны лабораторийн зориулалт:

Электрон болон цахилгаан тоноглолуудын хэвлэмэл хавтанг бэлдэх, хавтангийн загвар зохиох мөн хөнгөн цагаан мод хуванцар зорж төрөл бүрийн деталь хийх боломжтой

  

  

 

  • Шингэн хийн динамикийн лаборатори нь "Шингэн хийн динамик" хичээлийн стандарт, төлөвлөгөөний дагуу хийгдэх 10 бүлэг ажилтай. Тус лабораторийн зорилго нь шингэний тухай хуулиудыг оюутнуудад таниулан мэдүүлж, туршилт, судалгааны аргачлалыг эзэмшүүлэхэд оршино. Мөн сургалтын үйл явцад ашиглахаас гадна судалгааны зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Шингэн хийн динамикийн лабораторийг ЭХС өөрийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулав.

  

  

Мөн “Шингэн хийн динамик” хичээлийн стандарт, төлөвлөгөөний дагуу боловсруулагдсан бакалаврын түвшний сурах бичиг, семинар, лабораторийн гарын авлага, ахисан түвшний сургалтанд ашиглагдахуйц Шингэн хийн динамик ном зэргийн 4 ном сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлснийг давхар танилцууллаа.