Нобелийн шагналт Амано Хироши ЭХС-ийн Цахилгаан машин,Цахилгаан дамжлагын лабораторитай танилцлаа
Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, 2014 оны Физикийн салбарын Нобелийн шагналт Амано Хироши БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Монгол улсад зочилон ирж 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр багш, оюутнуудад зориулан “LIGHTING THE EARTH BY LEDs” сэдэвт нээлттэй лекц уншлаа. Тус айлчлалын хүрээнд Япон улсын Нагояа их сургуулийн Ерөнхийлөгч Сэйчи Мацүо, Нобелийн шагналт доктор, профессор Амано Хироши болон бусад албаны төлөөлөгчдийг ШУТИС-ийн удирдлагууд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр зочид ШУТИС-ийн зарим салбар сургуулиудтай танилцсан бөгөөд ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЭШИ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, ЦИС-ын ЦХ мэргэжлийн профессор Б.Сэргэлэн болон бусад эрдэмтэн багш, профессорууд хүлээн авч уулзаж “ Цахилгаан машин, цахилгаан дамжлага”-ын лабораторийг танилцуулан M-JEED төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Монгол Японы Их Сургуулиудын хамтын “Цахилгаан энерги дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа”-ны явцын талаар ярилцлаа. Мөн айлчлалын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн Амано Хироши өөрийн лабораторид манай эрдэмтэн багш, оюутнуудыг хамтарсан судалгаа хийх боломжийн талаар ярилцсан билээ.
ЭрдэмтэнАмано Хироши нь өөрийн багш Исами Акасаки / Isami Akasaki/ болон Шүжи Накамару /Shiju Nakamura/ хамтран "the invention of efficient blue light-emitting diodes /LED/ which has enabled bright and energy-saving white light sources" судалгааны ажлаараа 2014 онд Нобелийн шагнал хүртсэн байна.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY