Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ойд барих бидний бэлэг
ganbii

Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ойд барих бидний бэлэг

Анх 2013 онд Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн  Эрчим Хүчний Сургуулийн Цахилгаан хангамж, Өндөр хүчдлийн профессорын баг “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг Герман улсад төвтэй Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн ASIIN.e.V. байгууллага болон Европын Магадлан Итгэмжлэлийн EUR-ACER байгууллагуудаар магадлан итгэмжлэгдэж 2 жилийн хугацаатай гэрчилгээнүүдийг хүлээн авч, үүнээс хойш Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн ASIIN.e.V. байгууллагын зохих зөвлөмжүүдийг ханган биелүүлсэний үндсэн дээр 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны ёслол хүндэтгэлийн танхимд  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрийг Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN e.V.-(Accreditation Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural Sciences and Mathematics) болон Европын Магадлан Итгэмжлэлийн EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes) байгууллагууд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэн, магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгох ёслолын ажиллагааны үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дарга Л.Гантөмөр, Дээд Боловсролын Хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан нар оролцож, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээнүүдийг Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ректор Б.Очирбат, Эрчим Хүчний Сургуулийн Цахилгганы инженерийн салбарын профессор доктор (Ph.D) Б.Сэргэлэн нарт гардуулан өглөө.

Монгол Улс Олон Улсын ASIIN e.V болон Европын холбооны EUR-ACE  магадлан итгэмжлэлийн анхны гэрчилгээнүүдийг гардан авлаа

Тухайн мэргэжлийг төгсөн гарч байгаа мэргэжилтнүүдийн диплом дээр Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн ASIIN e.V. байгууллагын албан ёсны тэмдэгт тавигддаг тул гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр, байгууллагуудад ажиллах, түүнчлэн олон улсын болон европын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжийг олгодгоороо давуу талтай юм.

   

    

Энэхүү Олон Улсын болон Европын магадлан итгэмжлэлд хөтөлбөрөө магадлан итгэмжлэх ажиллагаанд гүн туслалцаа дэмжлэг үзүүлсэн ректор Ч. Очирбат болон ШУТИС-ийн удирдлагууд, ЭХС-ийн захирал доктор, дэд профессор Ч.Мангалжалав, Ахлах нягтлан бодогч Б.Саранцэцэг, Эрчим Хүчний сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) дэд профессор Б.Бат-Эрдэнэ, ЭХС-ийн ЦИС-ийн Тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) дэд профессор Ш.Гантөмөр, багш Д.Чимэдсүрэн болон багш Ё.Мөнхтунгалаг ШУТИС-ийн захиргаа, мониторингийн газрын мэргэжилтэн Д.Батцэцэг болон багш нарт халуун талархал илэрхийлье.

Монгол улсдаа олон улсын дээд боловсролын чанарын стандартыг хангасан цахилгааны инженерийг бэлтгэж эхэлсэн сайхан бэлгийг Эрчим Хүчний Сургуулийн 55 жилийн ойдоо тус сургуулийн Цахилгаан инженерийн салбарын Доктор, профессор Б. Сэргэлэн ахлагчтай ажлын хэсэг болон багийн хамт олон барьж байна.